Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу итгэл хүлээлгэх эсэх тогтоолыг УИХ-д хүргүүлэхээр болсон билээ. Тэгвэл Ерөнхий сайдын уг тогтоол УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороонд ирсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Сануулахад, Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд:
1. "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ"
2. "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж заасан байдаг.
Тэгвэл УИХ дахь ТББХ уг тогтоолыг хүлээж авснаас хойш хуульд зааснаар 10 хоногийн дотор хэлэлцэх учиртай тул ирэх даваа гарагт Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэдгийг ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэгдээд буй юм.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!