Нийслэлийн 15 байршилд 186.839 ам метр явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, ус зайлуулах хоолой хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршлын 186.839 ам метр явган хүний замыг шинэчилнэ. Ингэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийдэх зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэх юм.

Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Энэ жилийн явган хүний замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелуудыг цэгцэлж, газар доогуур явуулна. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу автомашинд давуу байдалтай буюу явган зорчигчид ээлгүй хэд хэдэн байршил бий. Зогсоол байдлаар ашиглагддаг замууд нь сэлгэлтгүй бөгөөд буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болохоос гадна явган зорчигчид зорчиход хүндрэлтэй байдаг. Тиймээс зам талбайг чөлөөлөн хүн төвтэй байдлаар явган замыг стандартын дагуу 3-4 метр өргөн болгож шинэчилнэ" гэлээ.

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын томоохон гудамж, замуудын нийт есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна.

ЦАГ АГААР: Улаанбаатарт 21 хэм дулаан, бороо орохгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт 21 хэм дулаан, бороо орохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт 13 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 13 хэм дулаан, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!