Goldman Sachs: ирэх онд Хятадын гангийн үйлдвэрлэл, хэрэглээ, экспорт буурна

Ангилал
Дэлхий дахинд Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 12 секунд

Худалдааны саад тотгор, дотоодын үйлдвэрлэл буурч байгаа нь Хятадын гангийн экспортын уналт оргилдоо хүрсэн байж магадгүй гэж Goldman Sachs үзлээ. Улмаар гангийн үйлдвэрлэл энэ онд хоёр хувиар, ирэх онд гурван хувиар буурах төсөөллийг гаргажээ.

Өнгөрсөн онд 111 сая тонн буюу сүүлийн есөн жилийн дээд цэгтээ хүрсэн гангийн экспорт энэ онд 3 хувь, 2026 онд 30 гаруй хувиар буурах төлөвтэй байгааг Goldman Sachs Баасан гарагт төсөөлөлдөө дурджээ.

Экспортод нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл anti-dumping буюу улс орнуудын үйлдвэрлэлээ хамгаалах хүчин зүйл гэж үзэж байгаа юм. Хятадын экспорт, гангийн хэрэглээ, үйлдвэрлэл буурах төсөөллийг Goldman Sachs гаргасан нь манай улсын хувьд муу мэдээ болж байгаа юм. Учир нь, гангийн гол түүхий эд нүүрс бөгөөд манай улсын хувьд төсвийн орлогыг бүрдүүлэгч гол тулгуур юм.

2026 оны төсвийн хүрээний мэдэгдлээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувьд хүрэх төсөөллийг гаргаад буй.

Гэвч бодит байдал дээр экспортын төсвийн гүйцэтгэл төсөөлж буй хэмжээнээс буурах, төсвийн орлого тасалдах, улмаар улсын төсвийн алдагдал нэмэгдэх эрсдэл байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтдээ тодотгожээ.

Энэ онд манай улс 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж нүүрсний дундаж үнийг 105 ам.доллароор тооцож байсан ч түүхий эдийн үнэ 40 гаруй хувиар унаж 100 ам.доллароос доош буурсан нь экспортын орлого буурах, төсвийн орлого дутах, төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах байдлаар эдийн засаг савлах эрсдлийг дагуулсан юм.

11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг НӨГӨӨДӨР 22:00 цагаас хэсэгчлэн хаана
11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг НӨГӨӨДӨР 22:00 цагаас хэсэгчлэн хаана
 
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!