2025 оныг Батлан хамгаалах яам "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан. Энэ хүрээнд батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ зорилтын хүрээнд өнөөдөр /2025.05.27/ Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БХЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад “Сузуки жимни” загварын 20 автомашин гардууллаа.
Ингэснээр батлан хамгаалах салбар 60 автомашинаар парк шинэчлэлт хийлээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Б.Бямбацогт "Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай салбарт техникийн парк шинэчлэл огт хийгдэж чадаагүй өнөөг хүрсэн. Харин бид энэ 2025 оны хоёрдугаар улиралд батлан хамгаалах яамны харьяа байгууллага, цэргийн ангиуд, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багт гээд нийт 60 автомашинаар салбарынхаа техникийн хангалтыг нэмэгдүүллээ. Өчигдөр/2025.05.26/ Ниссан Навара маркийн 20 автомашин гардуулсан. Өнөөдөр “Suzuki Jimni” маркийн нийт 18 автомашинаар хүч сэлбэлээ. Улс орны аюулгүй байдлын манаанд хүчин зүтгэж яваа батлан хамгаалах, зэвсэгт хүчнийхэнд маань өдөр тутмын ажлаа хийж гүйцэтгэхэд энэхүү техникийн хангалт тодорхой түлхэц болно гэдэгт итгэж байна" гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!