Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.05.27/-ийн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хэлэлцлээ.
Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд “Эрт илрүүлэг 1.0” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 22-ны өдрийн байдлаар 1.6 сая гаруй хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 49.5 хувийг эзэлж байна. Эрт илрүүлгийн дүнгээр 1.4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн байна.
Мөн 0-17 насны хүүхдийн дунд шүд цооролт 78 хувийг эзэлж байна.
Өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 54.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 15.3 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 9.8 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 7.4 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 3.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!