Дүнжингаравын газ дэлбэрэлтийн хэргийг прокурорт буцаахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

"Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт газ дэлбэрч, олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Тэгвэл нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт гарсан газ дэлбэрэлтийн хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргажээ. Өнөөдөр сүүлийн хүн шүүхийн захирамж гардан авсан бөгөөд хуульд зааснаар тав хоногийн дотор гомдол гаргахгүй бол прокурорт хүргүүлэх юм байна.

Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2025.04.22-ны өдөр болж, Шүүхээс зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзэн, дахин шинжээч томилохоор шийдвэрлэсэн юм. Мөн гал түймрийн аюултай бодис тээвэрлэж байгаа этгээд онцгой байдлын газраас дүгнэлт авах шаардлагатай. Үүнээс гадна галд өртөж, шатсан 207 дугаар байрыг ашиглалтад хүлээж авахдаа галын дүгнэлт тодорхойгүй байсан бөгөөд тодруулах шаардлагатай гэж шийдвэрлэсэн байдаг.

О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн даатгал төлж байгаа ч банкнаас зээл авч чадахгүй байна
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн даатгал төлж байгаа ч банкнаас зээл авч чадахгүй байна
 
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!