Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Доналд Трамп Европын Холбоонд ногдуулсан 50 хувийн тарифыг долоодугаар сарын 9 хүртэл хойшлууллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Европын Холбооноос АНУ-д экспортолж буй бүтээгдэхүүнд 50 хувийн тариф тогтоох тухай цацагдаад байв. Тэгвэл тарифын хугацааг долоодугаар сарын 9 хүртэл хойшлуулж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр "Би өнөөдөр Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйенээс дуудлага хүлээн авсан. Тэрбээр тарифын хэрэгжиж эхлэх хугацааг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Би 2025 оны долдугаар сарын 9 хүртэл сунгахаар зөвшөөрсөн. Үүнийг хийх нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” хэмээн Трамп Truth Social платформ дээр бичжээ.

Трамп Европын Холбоонд “харилцан” 20 хувийн тариф ногдуулсан ч дөрөвдүгээр сарын 9-нд 90 хоногийн хугацаатай 10 хувь болгон бууруулсан юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт Трамп зургаадугаар сарын 1-нээс эхлэн тарифыг 50 хувь болгон өсгөх санал дэвшүүлсэн байна.

ГОЛ ДҮР: Ялагч
ГОЛ ДҮР: Ялагч
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.