БНСУ даяар өнөөдөр өглөөний 08:40 минутад 2021 онд их, дээд сургуульд элсэн суралцах уралдаант шалгалт эхэллээ.
Уралдаант шалгалтын өдөр бол тус улсын хувьд хамгийн чухал өдөр юм. Тухайлбал энэ өдөр шалгалт авч буй сургууль, албан байгууллагуудын ойр орчмоор онгоц, хүчтэй дуу чимээ гаргадаг техник хэрэгсэл өнгөрөх, засвар үйлчилгээ хийх, элдэв дуу чимээ гаргахыг хатуу хориглодог.
Мөн метро, автобусны буудал дээр нэмэлт такси гарган зөвхөн шалгалтын цагаасаа хоцорч байгаа сурагчдыг хүргэж өгдөг бөгөөд цагдаагийн эргүүлийн машинууд ч шалгалтаасаа хоцорсон сурагчдыг шуурхай хүргэж өгөх зэргээр такси үйлчилгээг давхар хийх тохиолдлууд гардаг байна.
Энэ жилийн хувьд Солонгос улс даяар 495 мянга орчим сурагчид элсэлтийн шалгалт өгч байна. Өмнөд Солонгост Ковидын шинээр илэрсэн халдварын тоо сүүлийн долоо хоног өдөрт 500 гаруй илэрч байгаа ч элсэлтийн шалгалтаа хойшлуулаагүй аж.