Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сингапур лабораторид ургуулсан мах худалдаална гэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 30 секунд

АНУ-ын “Eat Just” гарааны компанийн лабораторид ургуулсан тахианы махыг Сингапурт худалдаалахыг зөвшөөрчээ.

"Сингапур нь нядалсан малын бус “цэвэр махыг” худалдахыг зөвшөөрсөн анхны улс боллоо" гэж “Eat Just” компани мэдээлсэн байна.

Хэрэглэгчид эрүүл мэнддээ болон ан амьтад, байгаль орчинд илүү анхаарал хандуулах болсонтой холбоотойгоор мах орлуулах бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Beyond Meat”, “Impossible Foods” компанийн олонд таниулсан ургамлын гаралтай мах супермаркетын лангуу, зоогийн газруудын цэсэнд улам бүр нэмэгдэх болж байна.

Харин цэвэр хэмээн нэрлэж буй махыг амьтнаас авсан эсийг ургуулан бий болгох бөгөөд энэ бүхэн хөгжүүлэлтийн эхэн үе шатандаа явж байгаа ажээ.

“Хүний аюулгүй хэрэглээнд зориулан амьтны эсээс шууд бүтээсэн жинхэнэ, өндөр чанартай маханд зөвшөөрөл олгосон дэлхийн анхны орон болсон Сингапурт бага хүрээг хамарсан худалдааг нээх боломж бүрдлээ” гэж “Eat Just” мэдээлжээ.

 

“Eat Just” тахианы махаа наггет болгон худалдаалах бөгөөд уг бүтээгдэхүүнийхээ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй танилцуулах ажээ. Нэг наггет 50 ам.долларын үнэтэй байна гэж тус компани өмнө нь мэдээлж байжээ.  

Байгалийн усанд 90 орчим химийн элемент байдаг
Байгалийн усанд 90 орчим химийн элемент байдаг
 
ДУЭЛЬ: УИХ-ын дарга ​​​​​​​VS Сангийн сайд /Үндсэн хууль зөрчсөн асуудал/
ДУЭЛЬ: УИХ-ын дарга ​​​​​​​VS Сангийн сайд /Үндсэн хууль зөрчсөн асуудал/
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.