Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Google” шилдэг хавсралтуудаа нэрлэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

“Google Play” үйлчилгээ энэ оны шилдэг гар утасны хавсралтууд, тоглоомнуудыг жагсаажээ.

Беларусийн хавсралт хөгжүүлэгчийн бүтээсэн унтахын өмнө тайвшруулах зорилготой “Lona” хавсралт жагсаалтыг тэргүүлсэн байна. Харин гар утасны тоглоомнуудаас хөдөлгөөнт зурмал хэв маягаар хийгдсэн “Genshin Impact” адал явдалт тоглоом шилдгээр шалгарчээ.

Гар утасны шилдэг хавсралтуудад мөн сэтгэл санааны хямрал, сэтгэл хөдлөлийг ухаалгаар удирдахад зориулсан “Norbu”, “Microsoft Office”-н багц, төлөвлөгөө гаргахад зориулагдсан “Grid Diary”, видео дуудлага хийх боломжтой “ZOOM Cloud Meetings” хавсралтууд оржээ.

Энэ оны шилдэг өрсөлдөөнт тоглоомоор “Brawlhalla” шалгарсан бол инди төрөлд “Cookies Must Die”, энгийн төрөлд “Disney: Frozen Adventure”, шилдэг шинэлэг тоглоомоор “Fancade” тоглоом тус бүр шалгарсан байна.  

Халуун хэмжигчгүй хаалга...
Халуун хэмжигчгүй хаалга...
 
Г.Ялалт: Цэргийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай
Г.Ялалт: Цэргийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.