Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын нэгдүгээр эмнэлэг MRI аппараттай болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

ЭМЯ-ны 2016 онд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн "Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх" төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппараттай болжээ.

Энэхүү MRI аппарат нь 2016 оны аравдугаар сараас оношилгоонд ашиглагдаж эхэлсэн боловч харгалтийн "Helium" бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, гурван удаагийн засвар үйлчилгээ хийгдсэн байна. Нийт долоон сарын хугацаанд ашиглагджээ.

Иймд төслийг хэрэгжүүлэгч "Вамед инженеринг" компанид удаа дараа хүсэлт гаргаж, аппаратын толгой буюу үндсэн хэсгийг цогцоор нь солиулах зөвшилцөлд хүрснээр дэвшилтэт технологийг эмнэлэгт ашиглах боломжтой болжээ.

Онцгой байдлын 2800 гаруй алба хаагчид мөнгөн урамшуулал олгоно
Онцгой байдлын 2800 гаруй алба хаагчид мөнгөн урамшуулал олгоно
 
МЭДЭГДЭЛ: Эрдэс баялгийн салбарын эсрэг мушгин гуйвуулсан ор үндэслэлгүй мэдээлэл нь эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөлж байна