УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар өвөлжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ганибал малчид мал махаа борлуулж чадахгүйд хүрээд байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгааг тодруулахад ХХААХҮ-ийн сайд Мэндсайхан “Нийслэл рүү оруулахад цагдаа болон мал эмнэлэгийн ажилчид хариуцаад холбогдох бичиг баримтыг нь шалгаад чөлөөтэй нэвтрүүлж байгаа” гэв.
УИХ-ын гишүүн Ганибал “Нийслэл рүү чөлөөтэй орж байгаа ч малчид хөдөөнөөс сум руу, сумаас аймаг руу явах хөдөлгөөн нь саатаад байна. Үүнийг хэрхэн шийдэж байгаа юм бэ” хэмээн тодруулсан. Энэхүү асуултад салбарын сайд орон нутагт зорчих хөдөлгөөнийг орон нутгийн удирдлагууд зохион байгуулах эрх нь нээлттэй байгааг хэллээ.