Алтны үнэ 3230 ам.доллароос буурч хамгийн доод түвшинд хүрч Монголбанкны алт худалдан авах үнэ уналаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 55 секунд

АНУ-Хятадын худалдааны дайны хурцадмал байдал намжсан нь эрсдэлтэй багатай актив хөрөнгийн эрэлтийг бууруулж байна. Дэлхийн зах зээлд унци нь 3400 ам.доллар хүрч байсан шаргал металл өчигдөр 3230 ам.доллароос буурч сүүлийн хоёр долоо хоногийн хамгийн доод түвшинд хүрлээ.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Тус банкны өнөөдрийн зарласан ханшаар нэг унци алтны үнэ 368.829.99 төгрөг болж дөрөв дэх удаагаа буураад байна.

Алтны үнэ дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар хамгийн дээд түвшинд буюу 393.761.10 төгрөг байсан бол тавдугаар сар гарсаар хамгийн доод үнэд хүрч 24.931.11 төгрөгөөр буурлаа.

Зээлжих зэрэглэлийг оноожуулах өөрчлөлт бүхий Зээлийн мэдээллийн сангийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ
Зээлжих зэрэглэлийг оноожуулах өөрчлөлт бүхий Зээлийн мэдээллийн сангийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ
 
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!