Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зээлжих зэрэглэлийг оноожуулах өөрчлөлт бүхий Зээлийн мэдээллийн сангийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын санаачилсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалаа. Гишүүдийн олонх дэмжсэн санал өгсөн тул эл хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Ташрамд дурдахад, эл хуулийн төсөлд зээлийн мэдээллийн сангийн өршөөлийг хавтгайруулахаас сэргийлэх заалтууд тусгагдсан бөгөөд зээлжих зэрэглэлийг оноожуулах өөрчлөлт ч багтсан байгаа юм. Хууль санаачлагчийн хувьд Зээлийн мэдээллийн сан онооны системд шилжсэнээр зээлийн хүү 2-4 хувиар буурах боломжтой гэж үзэж буй.

ЧУУЛГАН: АН-ын гишүүд ирээгүй ч хуралдааныг хэвийн үргэлжлүүлнэ
ЧУУЛГАН: АН-ын гишүүд ирээгүй ч хуралдааныг хэвийн үргэлжлүүлнэ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.