Г.Энхтайван: Валютын нөөц 4.7 тэрбум болж, төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын алдагдалтай гарсан

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 1 секунд

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ам.долларын ханшийн асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хөндөв. Энэ асуудалд Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван "Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулсан горимоор явуулахтай холбоотой цалин хөлсний асуудлыг эдийн засгийн Байнгын хороотой зөвшилцөх үүрэгтэй. Энэ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч энэхүү албан бичиг илгээсэн гэж ойлгосон. Гишүүний ханштай холбоотой асуудал дээр тайлбар хэлэхэд өнгөрсөн 2024 оны эцсээр Монгол Улсын валютын нөөц 5.5 тэрбум ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 4.7 тэрбум орчим ам.доллар байна. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр төлбөрийн тэнцэл 800 орчим сая төгрөгийн алдагдалтай гарсан гэсэн үг. Оны эхний хоёр сарын байдлара 717 сая ам.долларын алдагдалтай гарсан. Тэгэхээр төлбөрийн тэнцлийн алдагдал ханшийг богино хугацаанд сулруулах эрсдлийг дагуулж байгаа. Төбавнкны зүгээс төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн болзошгүй хямралаас сэргийлж гуравдугаар сард Мөнгөний бодлогын хороо хуралдаж мөнгөний бодлогын орон зайгаа чангаруулсан. Гэхдээ мөнгөний бодлогын орон зай чангарснаар энэхүү болзошгүй эрсдлээс бүрэн сэргийлж чадахгүй. Нэг талаас ,гарах урсгал дээр импортын хэрэглээг хязгаарлах саналыг Засгийн газар дээр тавьж байгаа. Нөгөөталд валют орох урсгалыг бид бүхэн өөрсдийн бололцооны хүрээнд зохицуулалт хийж байна. Хадгаламжийн даатгалын корпорацийн гадаад бонд эзэмшиж байсан хэмжээг буцааж дуудаж оруулж ирж байгаа. Энэ хүрээнд 230 сая ам.доллар оруулж ирнэ. Мөн арилжааны банкуудыг гадаад эх үүсвэрээс хямд өртөгтэй эх үүсвэр татаж зах зээл дээр нийлүүлж валютын хомсдлыг арилгах чиглэл дээр явж байна. Ханшийн хувьд Монголбанкы ам.долларын ханш, найман шарга захын ам.долларын ханш зөрж байгаад Ж.Ганбаатар гишүүн анхаарал хандуулж байна. Энэ бол маш эмзэг асуудал. Паралель ханштай удаан явбал мэдээж валютын хомсдлын асуудал байдаг. Үүн дээр аль болох паралель ханшийг богин хугацаанд бууруулах, хоёр ханшийг нийлүүлэх талаар бид бүхэн ажиллаж байгаа. Гэхдээ нөгөөталаас валютын орох урсгал хязгаарлагдмал байна. Үүнтэй холбоотой зах зээлд нийлүүлж буй цэгийг 100 хувь нийлүүлж чадахгүй байгаа. Тэгэхээр ханшийн асуудал төвбанкны үндсэн үйл ажиллагааны хуульд заасан мандат биш. Ханшийг тогтвортой барих, савлагаа үүсгэхгүй талаас анхаарч байгаа" гэв.

О.Батнайрамдал: Зээлийн хүүг дорвитой буулгая гэвэл гаднаас эх үүсвэр татах гадны банк оруулж ирэх шаардлагатай
О.Батнайрамдал: Зээлийн хүүг дорвитой буулгая гэвэл гаднаас эх үүсвэр татах гадны банк оруулж ирэх шаардлагатай
 
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!