Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баасанжаргал: Гурил үйлдвэрлэгчдийн тоо буурсан нь импортын татварыг тэглэсэнтэй ямар ч хамааралгүй байхад худлаа яриад байх юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг ХҮЧИНГҮЙ болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Гурил үйлдвэрлэгчдийн тоо буурсан нь импортын татварыг тэглэсэнтэй ямар ч хамааралгүй байхад худлаа яриад байх юм. Татварыг тэглэхээс өмнө ААН-ийн тоо буураад, олигопол, монопол шинж рүүгээ орсон гэх дүгнэлтүүд гарсан байна" гэв.

Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "Үйлдвэр цөөрч байгааг яаж монопол, олигопол зах зээлтэй болсон гэж яаж хэлэх юм бэ. Энэ 9 компанид хуйвалдах ямар ч боломж байхгүй. Юм хийж байгаа үйлдвэрүүдээ ингээд урмыг нь хугалаад байх юм уу " гэв.

О.Номинчимэг: Гурилын татвараа нэмж болно. Дараа нь гурил, талх, боовны үнэ өсөх вий дээ
О.Номинчимэг: Гурилын татвараа нэмж болно. Дараа нь гурил, талх, боовны үнэ өсөх вий дээ
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.