Энэ оны эхний гурван сарын байдлаар цагдаагийн байгууллагад хүүхэд өртсөн зам тээврийн осол 183 бүртгэгдсэн байна. Үүний улмаас 11 хүүхэд амь насаа алдаж, 198 хүүхэд гэмтжээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцсон байдаг. Зам хөндлөн гарахдаа зорчих хэсгийн гарцтай гарамтай хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд ихээхэн өртөж хохирдог байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн,
- Бага насны хүүхдийг машины урд суудалд бүү суулгаарай
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо машины хаалга цонхыг түгжиж зорчих
- Машины цонхоор толгой, гар гэх мэт биеийн хэсгийг ил гаргаж болохгүй гэдгийг хүүхдэдээ сануулах
- Хүүхдээ замын ойр орчим, тээврийн хэрэгслийн зорчих хэсгээр тоглуулахгүй байх
- Ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гуйж болохгүй гэдгийг сануулах
- Чихэвч зүүхгүй байхыг тогтмол
сануулах - 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэх зэргээр гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалж, осол гарахаас урьдчилан сэргийлээрэй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!