Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-аас дөрвөн сая юанийн эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Хубэй муж болон ӨМӨЗО-оос цар тахалтай тэмцэх ажилд зориулж дөрвөн сая юанийн үнэ бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгсэл хандивлахаар болсныг Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааны үеэр хятадын тал мэдэгдлээ.

Тус хуралдаан өнөөдөр цахимаар болсон бөгөөд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань нар хамтран даргалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Хуралдааны үеэр хятадын талаас Хубэй мужийн Ухань хотод коронавирусний цар тахал дэгдэх үед Монголын ард түмнээс 30 мянган хонь бэлэглэсэн зэргээр сэтгэл санаа, эд материалаар дэмжсэнд талархал илэрхийлж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д хийсэн төрийн айчлалын үеэр коронавирустэй тэмцэж буй хятадын ард түмэнд тусламж болгож 30 мянган толгой хонь хандивлахаа илэрхийлсэн юм. БНХАУ-ын Синьхуа агентлагийн мэдээлснээр, 30 мянган хонины махыг Хубэй мужид “COVID-19”-тэй тэмцэхэд гар бие оролцсон эмнэлгийн ажилтнуудад тараан өгнө гэж тус мужийн Худалдааны товчоо өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ.

Австралийн томоохон мужууд хилээ нээлээ
Австралийн томоохон мужууд хилээ нээлээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.