Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралийн томоохон мужууд хилээ нээлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж коронавирусний халдварын шинэ тохиолдол олон хоног дараалан бүртгэгдээгүйтэй холбогдуулан хөрш Викториа мужтай залгаа хилээ нээлээ.

Викториад “COVID-19” халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэний улмаас хатуу хөл хорио тогтоосон бөгөөд арваннэгдүгээр сар гарснаас хойш халдварын нэг ч тохиолдол шинээр илрээгүй байна. Түүнчлэн тус муж амны хаалт зүүх журмаа сулруулсан байна.

Австралид өнөөдрийн байдлаар 28 мянга гаруй хүн халдвар авч, 900 орчим хүн нас баржээ. Австрали өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоог тэгт хүргэж бууруулахын тулд хөл хорьж, олон нийтийг шинжилгээнд хамруулж, ойрын хавьтлуудыг сайтар илрүүлжээ.

Мөн дэлхий дахинд цар тахал дэгдэж эхлэх үеэс олон улсын хилээ хааж, хилийн чанадаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлажээ. Австралийн хамгийн олон оршин суугчтай мужууд болох Викториа, Шинэ Өмнөд Уэльс долоодугаар сараас буюу Викториа мужийн нийслэл Мельбурн хотод халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэх үед хилээ хаажээ.

Зээлээ эргэн төлөхөд хүндрэлтэй байвал цахимаар хүсэлт гаргах боломжтой
Зээлээ эргэн төлөхөд хүндрэлтэй байвал цахимаар хүсэлт гаргах боломжтой
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.