Америкийн “National Interest” сэтгүүл ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын хамгийн аюултай таван хөлөг онгоцыг нэрлэжээ. Оросын флот нь дэлхийн хамгийн хүчирхэг флотуудын нэг бөгөөд үүнийг дутуу үнэлдэг АНУ-ын цэргийн стратегичид "өөрсдийгөө аюул, эрсдэлд" оруулж байна гэж “National Interest” сэтгүүлийн нийтлэлд онцлон тэмдэглэсэн байна.
Тус сэтгүүлийн нийтэлсэнээр дэлхийн хамгийн хүчирхэг байлдааны хөлөг онгоц бол “Петр Великий" крейсер /хэрэх онгоц/ юм. АНУ-тай байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн тохиолдолд “Их Петр”-ийн гүйцэтгэх гол даалгавар нь тус улсын нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудыг мөшгөх, устгах юм.
"Москва" пуужинт крейсер нь мөн дайсны нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудыг эсэргүүцэх зориулалттай юм. Уг хөлөг онгоцыг 1982 онд ашиглалтад оруулсан байна.
"Сообразительный" корвет онгоц нь "Стерегущий" хөлөг онгоцны ангилалд багтдаг бөгөөд нийтлэлд тэмдэглэж байгаагаар, шумбагч онгоц, шунгадаг мина /торпед/ эсэргүүцэгч модульчлагдсан зэвсэгтэй. Үүнээс гадна, уг хөлөг онгоцыг бай илрүүлэх гидроакустик станцаар тоногложээ.
Эскадрын мина зөөгч "Настойчивый" хөлөг онгоц нь Балтын флотын тэргүүлэгч хөлөг онгоц юм. Түүний хөлөг онгоц эсэргүүцэгч пуужинг "Стерегущий" ангилалд багтдаг корвет онгоцуудын шумбагч онгоц эсэргүүцэгч зэвсэгтэй амжилттай хослуулсныг “National Interest” сэтгүүлийн нийтлэлд онцолсон байна.
Нисэх онгоц тээгч хүнд крейсер онгоц болох "Адмирал Кузнецов"-ыг Оросын нисэх хүчинд ашиглах боломжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж буйг нийтлэлийг бичигч онцолсон байна. “Су-33”, “МиГ-29К” сөнөөгч онгоцуудаас гадна, уг крейсерийг хөлөг онгоц эсэргүүцэгч "Гранит" пуужин, агаарын довтолгооноос хамгаалах "Кинжал" систем зэрэг зэвсгээр тоногложээ.