Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусийн талаарх зарим орны эрдэмтдийн дүгнэлт

Ангилал
COVID-19
Огноо
Унших
4 минут 12 секунд

Герман улсын Хайнзберг хотын Хэндрик Штрэк эрдэмтнээр ахлуулсан вирус судлаачдын хийсэн судалгааны үр дүнд коронавирус халдварлах замын талаарх ойлголтыг бүрэн өөрчилсөн байна. Корона вирус нь аль ч гадаргуу дээр амьд байх чадваргүй, зөвхөн амьсгалын замаар л халдварладаг болохыг тогтоожээ.

Хайнзберг хот нь Герман улсдаа хамгийн түрүүнд “Ковид 19”-ийн халдвар тархаж олон хүн өвчилсөн халдварын голомт болж байсан хот юм.

Судлаач эрдэмтэд вирус тархсан олон байранд нарийвчлан шинжилгээ хийж судлахад тус байрны ямарч гадаргуу дээр амьд ба амьдрах чадвартай вирус илрээгүй буюу зөвхөн амьдрах чадваргүй болсон вирусууд илэрсэн байна. Хэндрик Штрекийн багийнхан хаалганы бариул, 00-ын ус татах товчлуур, тэр бүү хэл айлын муураас ч амьд вирус олоогүй гэжээ.

Тус вирус нь голчлон олон хүн цугларсан диско клуб, оройн арга хэмжээ, олон зочидтой баяр ёслолын үеэр ихээр тархдаг гэдгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл зөвхөн амьсгалын замаар халдаж тархдаг болохыг тогтоожээ.

Ковидтой тэмцэж байгаа энэ цаг үед дэлхий даяар оношлогооны маш ноцтой алдаа гарсан талаар Италийн эрдэмтэд эмгэг судлаачид мэдээлжээ.

Тэдний мэдээлэлд, Олон хүний амийг авч буй аймшигт халдварт өвчин нь уушгины хатгалгаа огт биш гэжээ. Гол шалтгаан нь цус бүлэгнэлтээс үүдэж буй судасны бөглөрөл буюу зүрх судасны дутагдлаар хүмүүс нас барж байна. Энэ судалгаанаас үүдэж Итали улсад “Ковид 19”-ийг эмчлэх эмчилгээнд өөрчлөлт орсон байна. Антибиотик эмчилгээ, вирусийн эсрэг эмчилгээ, үрэвслийн эсрэг эмчилгээнээс гадна антикоагулянт эмчилгээг нэмж оруулсан байна. Өөрөөр хэлбэл цус шингэлэх эмчилгээ. Италийн эмгэг судлаач эмч нарын мэдээлснээр, өндөр зардалтай эрчимт эмчилгээ болон үнэтэй амьсгалын аппаратууд уг халдварт үр дүн багатай гэжээ.

Энэ мэдээллийн баталгаа болсон нэг үйл явдал АНУ-д бүртгэгджээ. “Ковид 19”-ийн халдвар авсан нэг гэр бүлийн гишүүдийг эмнэлгийн бус гэрийн нөхцөлд эмчилж эдгээжээ. Эмчилгээний гол хэрэгсэл нь 500 мг-тай гурван ширхэг аспириныг зөгийн бал нимбэгтэй халуун бүлээн усанд уусгаж уулгасан байна. Зөвхөн энэ эмчилгээгээр гэр бүлийн гишүүд бүгд богино хугацаанд эдгэсэн аж.

Италийн эмч эрдэмтэд Ковидоор нас барсан 500 хүний цогцост задлан шинжилгээ хийж үзэхэд үхлийн гол шалтгаан нь уушгины хатгалгаа гэхээсээ илүүтэй венийн судасны бөглөрөлөөс үүсэлтэй байсныг тогтоожээ. Учир нь, судасны бөглөрөлөөс болж хамгийн эмзэг учраас уушгины эд эс түрүүлж гэмтдэг байна. Корона вирус нь судсыг гэмтээж тромб үүсгэснээр уушгины эд эсийг үхүүлдэг байна. Үүнээс гадна үхлийн шалтгаан нь голчлон зүрх судасны дутагдал, цус харвалтууд үхэлд хүргэж байсан дүгнэлт гарчээ.

Хэрэв, Хятад улсад вирусийн эсрэг болон үрэвслийн эсрэг эмчилгээнээс гадна аспирин (цус шингэлэх үйлчилгээтэй) хэрэглэсэн бол маш олон хүний амийг аварч болох байлаа гэжээ. Үүнээс үүдээд энэ бол хатгалгаа биш уушгины тромбоз гэсэн дүгнэлт гарч байна. Энэ хоёрын хооронд их ялгаа бий. Дүгнэхэд, энэ бол ноцтой оношилгооны алдаа. Үүнээс болж өндөр зардалтай эрчимт эмчилгээний тасгууд ачааллаа дийлэхээ больсон.

Олон улс орон эрчимт эмчилгээндээ амьсгалын аппаратаар уушгийг агааржуулж цэвэрлэх аргыг хэрэглэж буй. Гэтэл үхлийн шалтгаан болж буй венийн судасны бөглөрлийг эмчлэхгүй бол ямарч үр дүнгүйг эрдэмтэд баталж байна.

Тромб яагаад үүсдэг вэ? Коронавирус хүний биед нэвтэрснээр судасны ханыг маш ихээр гэмтээдэг. Энэ нь цусны бүлэгнэлт үүсгэх орчинг бүрдүүлдэг. Цаашлаад амьсгалын замын доголдолд хүргэж, улмаар үхэлд хүргэдэг байна. Тиймээс хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол тромб үүсэх шалтгааныг арилгах...

Италийн эмч эрдэмтэд олон цогцост хийсэн судалгаа болон коронавирус яаж ажилладаг зарчмыг судалсны үндсэн дээр гаргасан гол дүгнэлт нь, үхэлд хүргэж буй гол шалтгаан нь цусны бүлэгнэлт гэжээ. Энэ дүгнэлтээс үүдэн Италид эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчдийн тоо эрс цөөрч гэрээр эмчлэх нь илүү үр дүнтэй болсон байна.

Орчуулсан: Ж.Занаа

Чингэлтэй дүүргийн 2629 иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ
Чингэлтэй дүүргийн 2629 иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.