Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 516 тохиолдол батлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний 516 тохиолдол батлагдаж, 128 хүн эмчлүүлж байгаа талаар мэдээллээ. Мөн гэрээр 12 хүн эмчлүүлж байгаа бөгөөд эдгэрсэн 376 хүн, 35 сэжигтэй тохиолдол, 10503 хавьтал болсон хүн байна гэв. Өвчлөлийг хүйсээр нь авч үзвэл, 57.8 хувь нь эрэгтэй, 42.2 хувв нь эмэгтэй байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Аргентинаас авчирлаа
Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Аргентинаас авчирлаа
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.