Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Онлайн ажил байна“ гэх зар байршуулан, урьдчилгаа 5-15 мянган төгрөг авч залилан үйлддэг Б-г яллагдагчаар татжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Иргэн Б нь фэйсбүүкт “Онлайн ажил байна” гэх зар мэдээлэл байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдээс урьдчилгаа мөнгө болох 5000-15000 төгрөгийн хооронд мөнгө шилжүүлсэн тохиолдолд ажилд оруулна гэх нэрийдлээр иргэдээс олон удаагийн үйлдлээр банкны харилцах дансаар мөнгө шилжүүлэн авсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.

Иргэн Б-ийн бусдыг хуурч мэхлэн нийт 62 удаагийн үйлдлээр иргэдийн эд хөрөнгийг залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хангайн бүсийн анхдугаар чуулгантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
Хангайн бүсийн анхдугаар чуулгантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
 
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.