“BCH Knights” багийн ахлагч О.Эрдэнэцогт гэрээгээ 3 жилээр сунгалаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

“BCH Knights” баг Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн плэй-оффын эхний шатанд мултарсан. Тус багийн ахлагч О.Эрдэнэцогтийн гэрээ дуусахад 1 жил үлдээд байсан. Тэгвэл тэрбээр багтайгаа гэрээгээ гурван жилээр сунгажээ. Түүнчлэн “BCH Knights” баг “INUT YES TLG” багаас солилцоогоор Б.Ган-Эрдэнэ болон М.Чинхутаг нарыг эгнээндээ нэгтгэсэн юм.

М.Чинхутагийн хувьд Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улиралд “Шилдэг шинэ тоглогч”-ийн шагналыг хүртсэн юм. Түүний тоглосон “INUT YES TLG” баг энэ улирлыг аравдугаар байраар өндөрлүүлсэн төдийгүй ирэх улирал дээд лигт өрсөлдөх боломжгүй болсон билээ. Тэгвэл “BCH Knight” баг ирэх улирал М.Чинхутаг, Б.Ган-Эрдэнэ нарын шинэ тоглогчдоор үндэсний дээд лигт өрсөлдөхөөр болж байна.

post-img

Чингэлтэй дүүргийн ЖДҮ-г дэмжих төвийн дэргэдэх “Оёдлын сургалтын танхимд“ оёдол эсгүүр хосолсон танхимын сургалт эхэллээ
Чингэлтэй дүүргийн ЖДҮ-г дэмжих төвийн дэргэдэх “Оёдлын сургалтын танхимд“ оёдол эсгүүр хосолсон танхимын сургалт эхэллээ
 
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!