Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дэргэдэх "Оёдлын сургалтын танхимд" оёдол эсгүүр хосолсон танхимын сургалт өнөөдрөөс эхэллээ. Сургалтыг хувцас загвар зохион бүтээгч, дизайнер, техник технологийн багш Б. Буяндалай зааж байгаа юм. Тус сургалтын давуу тал нь дизайн, техник, технологийн үйл явцыг танин мэдэх арга барилаа хөгжүүлж байгаль, үндэсний соёлоо дээдэлсэн, бүтээлч сэтгэлгээтэй дизайны шийдэл гаргах бүтээх, үнэлэх чадвар эзэмшихээс гадна цээж хувцасны суурь эсгүүр, эрэгтэй монгол цамц, эмэгтэй мөр залгаа дан дээл, дотортой тэрлэг, товч шилбэ зэрэг 4-5 бүтээл хийж төгсөх юм. Хичээл долоо хоногийн дөрвөн өдөр буюу "Даваа, Лхагва, Пүрэв, Бямба" гаригуудад нийт 12 удаа орох юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!