Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батнайрамдал: Зээлийн хүүг дорвитой буулгая гэвэл гаднаас эх үүсвэр татах гадны банк оруулж ирэх шаардлагатай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр,

"Зээлийн хүүг дорвитой буулгая гэвэл гаднаас эх үүсвэр татах гадны банк оруулж ирэх шаардлагатай. Урт дунд хугацаандаа зээлийн хүүг бууруулах боломж нь энэ.

"Зээлийн хүүг бууруулах хэрэгтэй юу" гэвэл ард түмэн бүгд тийм гэж хэлэх байх. Яагаад үүн дээр улс төрийн ЗОРИГТОЙ ШИЙДВЭР гарч болдоггүй юм бэ. Томоохон реформ хийхгүйгээр зээлийн хүү буурна гэдэг чинь зүгээр л 200 хуудас цаас болж, арван хэдэн жил болчхоод байна" гэлээ.

Ж.Ганбаатар: Ам.доллар гурван ханштай байна,  Монголбанк хомсдлын үеэр далимдуулдаг шүү. Хяналтын зөвлөл сайн анхаараарай
Ж.Ганбаатар: Ам.доллар гурван ханштай байна, Монголбанк хомсдлын үеэр далимдуулдаг шүү. Хяналтын зөвлөл сайн анхаараарай
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.