Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Бусадтай маргалдахдаа тоглоомон буу ашиглаж танхайрсан тул бууг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Олон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 30-ны өдөр “Иргэд маргалдах явцдаа буу гаргаж байна” гэх гарчигтай бичлэг нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг бүртгэлд авч, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. Шалгалтаар иргэд зогсоолын асуудлаас болж олон нийтийн газарт бусдыг үл хүндэтгэн, хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, улмаар Б нь тоглоомын зориулалт бүхий (гар буу) зүйлийг гарган танхайрсан нь тогтоогдсон тул уг эд зүйлсийг хураан авч, дүгнэлт гаргуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд (Танхайрах)

Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

1.1.хэрүүл маргаан үүсгэж;

1.2.бусдыг өдөөн хатгаж;

1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

1.4.олон нийтийг үл хүндэтгэж;

1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан.

Ам.доллар 3510 төгрөгтэй тэнцэж байна
Ам.доллар 3510 төгрөгтэй тэнцэж байна
 
Б.Алимаа: 100 жилийн өмнө төгрөгийг гүйлгээнд гаргасан нь улсын тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм
Б.Алимаа: 100 жилийн өмнө төгрөгийг гүйлгээнд гаргасан нь улсын тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.