Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр явуулахаар товлосон. Үүнтэй холбоотойгоор зөвхөн нөхөн сонгууль явуулах хэсгүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн зогсоох юм.
Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох жагсаалтад дараах аймаг, сумдууд багтах юм.
- Баянхонгор аймаг,
- Дархан-Уул аймаг,
- Баян-Өлгийн аймгийн Ногоон нуур сум,
- Булган аймгийн Баян-Агт, Бугант, Бүрэгхангай, Гурван Булаг, Дашинчилэн, Орхон, Рашаант, Сайхан, Хишиг-өндөр, Хутаг-Өндөр зэрэг 10 сум,
- Говь-Алтай аймгийн Бугат, Эрдэнэ сум,
- Говьсүмбэр аймгийн Шивээговь сум,
- Дорноговь аймгийн Айраг, Дэлгэрэх, Сайхандулаан сум
- Дархан-Уул аймгийн Шарын сум
- Дорнод аймгийн Баяндун, Хөлөнбуйр сум,
- Дундговь аймгийн Адаацаг, Сайхан-Овоо, Өлзийт сум,
- Орхон аймгийн Баян-Өндөр сум,
- Өвөрхангай аймгийн Нарийнтал сум,
- Сүхбаатар аймгийн Халзан сум,
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баруунбүрэн, Жавхлант, Орхонтуул, Сайхан, Сүхбаатар, Шаамар сум
Шилжилт хөдөлгөөнийг 2025.06.23ны өдрөөс сэргээх аж.