Ирэх сараас Төв аймгийн Батсүмбэр сум руу хот хоорондын тээвэр үйлчилнэ. Тодруулбал, ХХ63 дугаартай “Төв аймгийн Батсүмбэр сум-Улаанбаатар хот-Төв аймгийн Батсүмбэр сум” чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг дөрөвдүгээр сарын 3-наас эхлүүлэхээр болжээ. Авто тээврийн үндэсний төвөөс нийтийн тээвэр Драгон төвөөс иргэдэд үйлчлэх юм байна.
Улаанбаатраас хөдлөх цаг 14:00, Батсүмбэрээс хөдлөх цаг 08:00 байх бөгөөд том хүн 9800, хүүхэд 4900 төгрөгөөр зорчино.