“Метро 2030 оны аравдугаар сард ашиглалтад орно“ гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар метроны асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх "Төлөөлөгч нарын ирц яагаад ийм хангалтгүй байна вэ. Дарга болох болохоороо энүүгээр гүйлдээд овоороод байдаг юм байна лээ. Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг ярих болохоор хуралдаа суудаггүй. Байнга суудаг хэд нь л суух юм. Метроны асуудлыг танилцуулж байна. Нийслэлчүүд метротой болохыг хүсэж байгаа. Гэхдээ метротой болно гэдэг үлгэрийг олон жил сонссоор одоо бараг залхах шат руугаа орж байгаа. Яг хэдэн онд нийслэлчүүд метрогоор зорчих вэ" гэж асуув.

Түүний асуултад Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалай "Одоогийн ТЭЗҮ-ийн төлөвлөгөөний дагуу 2030 оны аравдугаар сард ашиглалтад орно" гэж хариулав.

Хил, гаалийн сүлжээний доголдлоос болж нүүрсний нэвтрэлт Шивээхүрэнгийн боомтоор удааширчээ
Хил, гаалийн сүлжээний доголдлоос болж нүүрсний нэвтрэлт Шивээхүрэнгийн боомтоор удааширчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!