Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Сонгууль дөхөхөөр хүмүүсийг Манжуур, Хөх хот явуулдгийг болиулмаар байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Тайлан тавина гэхээр манай зарим этгээдүүд цагийг нь дөхүүлж байгаад айл бүрийн тоогоор юм тараадаг. Та нар тэгэж тарааж байгаагүй юм уу, Энхбаяр аа. Би лав тараагаагүй л дээ. Аймаар их мөнгө ордог юм.

Мөн сонгууль дөхөхөөр хүмүүсийг Манжуур, Хөх хот явуулдгийг болиулмаар байна. Хэрвээ иргэд хиам, талханд хууртаж байгаа бол бид ажлаа хийгээгүй л гэсэн үг. Хиам, талхаа өөрсдөө авч иддэг болгох ёстой. Энэ бол бидний ажил" гэлээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Завханы нутаг, Увсын өмнөд хэсгээр цас орж, шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Завханы нутаг, Увсын өмнөд хэсгээр цас орж, шуурна
 
Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 17 этгээдийг баривчиллаа
Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 17 этгээдийг баривчиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.