П.Батчулуун эмч болон донорын асуудлаар УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багаас мэдээлэл хийж байна. Хүний гавьяат эмч Б.Төмөрбаатар "Донороос эд эрхтэн авахад системээр нь авч байж дараагийн хүнд шилжүүлэн суулгадаг гэдгийг манай хуулийн байгууллага ойлгож байгаа юм болов уу. Эмч нарын ганц найдах өвчтний зөвшөөрлийн бичиг байдаг. Гэтэд үүнийг шүүх дээр бараг л тоодоггүй юм билээ шүү дээ" гэв.