ОБЕГ: Орон сууцны хогийн сувагт гал гарч утаажилтын бүсээс 33 хүн гаргасны дотор найм нь хүүхэд байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 54 секунд

Хаврын улиралд хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас болгоомжлохыг онцгой байдлын газраас сэрэмжлүүлсээр байна. Гэвч сүүлийн өдрүүдэд иргэдээс хогийн цэг, шар өвс шатах улмаар гэр, байшин, машин гал түймэрт өртөж байгаа тухай дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт тасрахаа болив. Өнгөрсөн хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.

------------

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд дээврээс гал гараад байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 17:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 33 иргэн /25 том хүн, 8 хүүхэд/-ийг гаргасан байна.

ХОЁР АЙЛЫН ГЭР НЭГ АВТОМАШИН ШАТАЖ БАЙСНЫГ УНТРААЖЭЭ

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 17:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 4 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн “Hyundai Verna” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Хэцийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км, Орхон аймгийн төвөөс урд зүгт 18 км/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

ШАР ӨВС ШАТАЖ, БАЙШИН, ХОГИЙН ЦЭГТ ГАЛ ГАРСНЫГ УНТРААЖЭЭ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 08:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, эд хогшил, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 09:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн хашаанд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд эзэнгүй хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 12:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй хоосон хашаанд 0.7 га талбайд шар өвс, 10 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 13:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход авто худалдааны төвийн гадна 2х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.9 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-гийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн залгаа 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 9х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхрын 3х4 метрийн хэмжээтэй өрөөний тааз, дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 20:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 6х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар энэ сарын 30-нд Японы Токио хотод тоглолтоо хийнэ
МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар энэ сарын 30-нд Японы Токио хотод тоглолтоо хийнэ
 
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!