Спорт бооцоот таавар, хонжворт сугалааны хуулийн төслийг боловсруулж дуусжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

Спорт, бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл боловсруулагдаж дууссан бөгөөд ирэх долоо хоногт УИХ дахь Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон талаар УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг мэдээллээ.

Тодруулбал, хуулийн төслийн долоодугаар бүлгийн 20.1 дэх хэсэгт "Спорт, бооцоот таавар, хонжворт сугалааны ажиллагаа эрхлэгч нь спорт, бооцоот таавар, хонжворт сугалаанд оролцуулахгүй хүний жагсаалт хөтөлж болох бөгөөд хариуцлагатай тоглохыг дэмжих үүднээс оролцогч өөрөө, эсхүл түүний гэр бүлийн гишүүн хүсэлт гаргасан бол түүнийг спорт, бооцоот таавар, хонжворт сугалаанд оролцуулахгүй хүний жагсаалтад оруулна" гэж зааж өгсөн байна.

Мөн 20.2 дахь хэсэгт "спорт бооцоот таавар, хонжворт сугалааны сөрөг үр дагавараас сэргийлэх зорилгоор оролцогчийн гэр бүлийн гишүүн оролцогчийг спорт бооцоот таавар, хонжворт сугалаанд донтсоны улмаас иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно" гэжээ.

Энэ мэт зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг УИХ дахь Байнгын хороогоор хэлэлцүүлж хаврын ээлжит чуулганд өргөн барихаар болж буй аж.

Их Британи улстай цахим засаглал, цахим парламент, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд баримталж буй бодлогын талаар  санал солилцов
Их Британи улстай цахим засаглал, цахим парламент, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд баримталж буй бодлогын талаар санал солилцов
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж буй иргэнд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлжээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж буй иргэнд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!