Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 05:00 хүртэл мэдүүлэг авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, шөнөжин мэдүүлэг авчээ

Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа хийж ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж оройны 10:00 цагаас өглөөний 05:00 хүртэл мэдүүлэг авчээ.

Тус сайт үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирсан тул өнөөдөр 12:00 цагт Цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн гадна хэвлэлийн бага хурал зарласан байна. Цагдаагийн байгууллагаас уг асуудлын талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.

Ноорог.мн сайтын сэтгүүлч өөрийн цахим хуудаснаа "Монгол улсад иргэнээ шөнө оройн цагаар баривчилдаг, эд хөрөнгө, өмчид нь дураараа халдаж хурааж авч, нэгждэг, гэнэт цагдаж, олон цагаар мэдүүлэг авдаг энэ завхрал бүр хэвийн үзэгдэл боллоо. Ноорог сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж өчигдөр оройн 10 цагаас өнөөдөр өглөөний 5 цаг хүртэл мэдүүлэг авлаа" гэж бичжээ.

СЗХ-ны гишүүнд нэр дэвшсэн ч УИХ-аар дэмжигдээгүй СЯ-ны хэлтсийн дарга Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ
СЗХ-ны гишүүнд нэр дэвшсэн ч УИХ-аар дэмжигдээгүй СЯ-ны хэлтсийн дарга Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ
 
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!