Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ажилгүй иргэдийн дийлэнх нь “Ажил хайгаад олдохгүй байна“ гэх шалтгаан хэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Улсын хэмжээнд нийт 75.4 мянган иргэн ажилгүй байна. Тэдний дийлэнх нь буюу 33 хувь нь ажил хайгаад олдохгүй байна гэх шалтгаан хэлжээ. Харин 10.0 хувь нь мэргэжил, дадлага туршлага байхгүй, 9.9 хувь нь мэргэжилд тохирох ажил байхгүй шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй болохыг Ажиллах хүчний оролцооны 2024 оны дөрөвдүгээр улирлын тайланд дурджээ.Эсрэгээрээ ажил олгогчдын зүгээс "ажилд орох хүн байхгүй", "Өндөр цалин амласан ч ажиллах хүн байхгүй боллоо" гэх асуудлыг хөндөх болоод удаж буй.

Мөн тус тайланд дурдсанаар хөдөлмөрийн зах зээлд 10.9 мянган хүн боломжит ажиллах хүч болов ч ихэнх нь буюу 20.1 хувь нь жирэмсэн, хүүхэд асарсан эмэгтэй байна. Мөн 12 хувь нь өвчтэй, 11.2 хувь нь нь бусдыг асарсан шалтгаанаар хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцоогүй байна.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч байна
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч байна
 
Маргааш 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
Маргааш 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.