“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.
Уулзалтын эхэнд, гүйцэтгэх захирал С.Наранцогт нэгдлийн стратеги, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийн талаар танилцуулаад, Монгол Улсад тогтвортой уул уурхайг хөгжүүлэх хүрээнд нэгдлийн хэмжээнд Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналын тогтолцоог олон улсын стандартын дагуу нэвтрүүлэхтэй холбоотойгоор хамтран ажиллах талаар суурин төлөөлөгч Матилда Димовскатай санал солилцов.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд туссан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчныг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой талаар байр сууриа илэрхийллээ. Цаашид, нэгдлийн хэмжээнд Тогтвортой хөгжлийн тайлагналыг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!