Л.Мөнхбаясгалан: “Энержи ресурс“ ХХК 12 жилийн хугацаанд илүү АМНАТ төлсөн гэх үндэслэлээр 209.6 тэрбумыг ЗГ-аас нэхэмжилсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдөр мэдээлэл хийлээ.

-----------------

Тэрбээр:

-"Энержи ресурс" ХХК 2009 оноос 2021 он хүртэл 12 жилийн хугацаанд илүү АМНАТ төлсөн гэдэг Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох гэж шүүхэд өгсөн. Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар газрын хэвлий болон газрын гадарга дээр байгаа байгалийн тогтоц бүхий нөөцийг төр хувийн хэвшил эсвэл хамтарч эзэмшсэн компанид ашиглуулсны татварыг төлөхийг АМНАТ гэдэг. "Энержи ресурс" ХХК-д энэ хууль үйлчлэхгүйгээр Монголын төрөөс 209.6 тэрбумыг нэхэмжилсэн. Гурван шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Өнөөдөр нүүрсний зах зээл дээр үйл ажиллгаа явуулж байгаа бүх компани АМНАТ төлдөг. Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Ганцхан "Энержи ресурс" ХХК-д хууль хамаагүй гэж байна. Яагаад гэвэл 23 жилийн хугацаатай 2033 он хүртэл Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрчилгээ гэж бий. Тэрийгээ бидэнд харуулж,тус компанид ямар хууль үйлчилдэггүй болохыг мэдэх эрхтэй.

Одоо бид асуудлыг нэг тийшээ гаргах хэрэгтэй. "Энержи ресурс" ХХК хууль зөрчсөн юм уу, хулгай хийсэн үү. Хэрэв хулгай хийсэн бол ялаа эдлээд хууль шүүхийн байгууллагаар явж, ард түмний баялгийг буцааж өгөх ёстой.

Хэрэв "Энержи ресурс" ХХК-ий зөв юм бол Монголын төр татвараа аваад явах ёстой.

Намрын чуулганыг ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛСЭН Х.Баттулга, С.Лүндэг нар хаврын чуулганы нээлтэд оролцов
Намрын чуулганыг ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛСЭН Х.Баттулга, С.Лүндэг нар хаврын чуулганы нээлтэд оролцов
 
SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ
SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!