Намрын чуулганыг ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛСЭН Х.Баттулга, С.Лүндэг нар хаврын чуулганы нээлтэд оролцов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан анхны 126 гишүүнтэй ес дэх удаагийн парламентын хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагын чуулганаар гишүүдийн ирцийн тогтмол мэдээлж, сайжруулахад анхаарна гэдгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы индэр дээрээс мэдэгдсэн юм.

Тэгвэл өнгөрөгч 2024 оны 10-р сарын 01-ний өдөр эхэлж, 2025 оны 01 дүгээр сарын 24 хүртэл үргэлжилсэн намрын ээлжит хуралдааныг таслалтаараа тэргүүлж, "сануулах" арга хэмжээ авахуулах болзлоо хангасан УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Лүндэг нар чуулганы хуралдаанд оролцлоо. С.Лүндэгийн хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралдаанд сууж чадаагүй тул хаврын чуулганд идэвхтэй оролцоно хэмээн сонгогчдоос уучлалт гуйгаад амжсан. Харин Х.Баттулгын хувьд тодорхой шалтгаанаа тайлбарлаагүй хэвээр. Ямартай ч гишүүд хаврын чуулгандаа хэр идэвхтэй оролцохыг харах үлдлээ.

“АВЛИГА, ХҮНД СУРТАЛ газар авах хөрс болж буй журмуудыг үндсээр нь устгах цаг нэгэнт ирсэн“
“АВЛИГА, ХҮНД СУРТАЛ газар авах хөрс болж буй журмуудыг үндсээр нь устгах цаг нэгэнт ирсэн“
 
Н.Учрал: Автомашины татварыг нэмсэн шийдвэрийг эргэж харах чиглэлийг хүргүүлсэн
Н.Учрал: Автомашины татварыг нэмсэн шийдвэрийг эргэж харах чиглэлийг хүргүүлсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!