Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний үнийн уналт 2026 он хүртэл үргэлжилнэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 28 секунд

Өнгөрсөн онд бол Монгол Улсын экспорт зургаан хувиар өссөн. Энэ жилийн тухайд Монголбанкны төсөөллөөр 6-9 хувиар өсөх байх гэсэн тооцоолол гарчээ. Хэрэв экспорт өнгөрсөн оныхоо хэмжээнд буюу 15 тэрбум ам.долларын хэмжээнд байвал эдийн засагт ямар нэгэн хүндрэл үүсэхгүй аж.

Тэгвэл Монголбанкнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр "Нүүрсний үнийн уналт 2026 он хүртэл үргэлжлэхээр байна. Энэ нь худалдан авагчид гэрээгээ шинэчилж нүүрсний үнэ, худалдан авалтаа бууруулсантай холбоотой. Үүний зэрэгцээ АНУ-ын тарифын бодлого нөлөөлөхөөр байна. Нүүрсний үнэ 2023 онд 117 ам.доллар байсан бол 2024 онд 101, 2025 онд 80, 2026 онд 75 ам.доллар байхаар байна. Мөн ирэх жилүүдэд Хятадын эдийн засаг саарахаар байна" гэжээ.

Ташрамд дурдахад, АНУ-аас авч хэрэгжүүлж буй бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн цаашдын төлөвт сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах гол шалтгаан болж байгаа юм.

Туулын хурдны замын тендерийг өнөөдөр нээнэ
Туулын хурдны замын тендерийг өнөөдөр нээнэ
 
“Дураараа дургидаг Сангийн сайдыг зогсоохгүй бол сүүлийн 10 гаруй жилд Монгол Улс асар том АЛДАГДАЛД орсон“
“Дураараа дургидаг Сангийн сайдыг зогсоохгүй бол сүүлийн 10 гаруй жилд Монгол Улс асар том АЛДАГДАЛД орсон“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.