Өмнөговь аймгийн Даланзадгад суманд улаанбурхан өвчний тохиолдол батлагдсан талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн. Тэгвэл аймгийн Онцгой комисс хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Тодруулбал,
-Даланзадгад сумын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг энэ сарын 17-ныг дуустал цахимд шилжүүлэх,
-Аймгийн хэмжээнд тэмцээн уралдаан, дугуйлан секц, олон нийтийн үйл ажиллагааг 18-аас доош насны хүүхдүүдийн дунд зохион байгуулахыг энэ сарын 20-ныг хүртэл хязгаарлах,
-Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн, эцэг эх, асран хамгаалагчид халдвар хамгаалалыг баримтлан хүүхдээ гадуур сэлгүүцүүлэхгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.