“Эрдэнэс Тавантолгой” ХК он гарснаас хойш 3,3 сая тонн нүүрс борлуулаад байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 11 секунд

БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний үнэ тодорхой түвшинд буураад байна. Хэдийгээр нүүрсний үнэ буурсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулах бодлого баримталж, биржийн арилжааг тогтмол явуулж байна.

2025 оны нэгдүгээр сард 6 удаагийн арилжаа, хоёрдугаар сард 4 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 31,6 сая ам.долларын үнэлгээ бүхий 352 мянган тонн нүүрс Монголын хөрөнгийн биржээр арилжаалаад байна. Энэ сард эрчим хүчний нүүрс, баяжуулсан коксжих нүүрс арилжихаар төлөвлөсөн. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн 92%-ийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний хоёр сарын байдлаар 3.3 сая тонн нүүрс борлуулж, 268,4 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байна. Нийт 4.2 сая тонн нүүрс БНХАУ-д экспортолсон байгаа юм.

Европын холбоо “Хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернэт холболт“-ын төслөө Монгол Улсад хэрэгжүүлэх саналаа илэрхийлээ
Европын холбоо “Хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернэт холболт“-ын төслөө Монгол Улсад хэрэгжүүлэх саналаа илэрхийлээ
 
Түргэний автомашин осолдсоны улмаас жолооч, эмч, өвчтөн нь нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ
Түргэний автомашин осолдсоны улмаас жолооч, эмч, өвчтөн нь нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!