Энэ жилийн анхны бороо Улаанбаатарт орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Энэ жилийн анхны бороо Улаанбаатар хотод өчигдөр оржээ. Ус цаг уурын байгууллагын мэдээлснээр, өчигдөр орой 18:25-18:31 минутын хооронд 6 минутын хугацаанд үргэлжилж, цаг уурын өртөө дээр тэмдэглэгджээ. Сануулахад, 2024 оны анхны бороо Өмнөговь аймагт орж, давхар солонго татаж байв.

Улирлын төлөвөөр, дөрөвдүгээр сард Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Мөн цаг уурын байгууллагаас хаврын саруудад салхи шуурга ихтэй байх тул малчид, иргэд хашаа хороогоо эртнээс бэлтгэх, гал түймрээс сэргийлэхийг анхаарууллаа.

Цаг уурын байгууллагаас, хаврын саруудад нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй багатай байх төлөв ажиглагдаж байгаа хэдий ч агаар мандлын төлөв богино хугацаанд хурдан өөрчлөгдөн агаарын температурын өдөр шөнө, хоног хоорондын зөрөө их, говь тал хээрийн бүс нутгаар салхи шуургатай байх магадлал өндөр байна. Иймд малчид, ард иргэд хаврын цаг цагаарын хүндрэлээс урьдчилан сэргийлж, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх, тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасаар шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдана
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасаар шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдана
 
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!