УИХ-ын хаврын чуулган энэ сарын 17-нд нээлтээ хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 26 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх гуравдугаар сарын 17-ны даваа гарагт нээнэ. Учир нь хуулийн дагуу намрын чуулган аравдугаар сарын 1-нд, хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийдэг. Харин энэ удаад гуравдугаар сарын 15 бямба гарагт таарч байгаа тул Даваа гарагт нээхээр болж байгаа нь энэ юм.

УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард 2025 оны хаврын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталсан юм.

1.Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

2/"Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/"Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/"Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/"Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосон.

Замын хажуугийн гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, машиндаа гацсан жолоочийг эсэн мэнд гаргажээ
Замын хажуугийн гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, машиндаа гацсан жолоочийг эсэн мэнд гаргажээ
 
О.Алтангэрэл: ЗГ “Энержи ресурс“ ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно
О.Алтангэрэл: ЗГ “Энержи ресурс“ ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!