Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун буюу зарим газраа өдөртөө 5-11 хэм, шөнөдөө 4-9 хэм дулаан байна.

Маргааш буюу гуравдугаар сарын 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, гуравдугаар сарын 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар ялимгүй цас орно.

Гуравдугаар сарын 8-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, гуравдугаар сарын 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Япон Улсын буцалтгүй тусламжаар Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний тоног төхөөрөмж, агаарын бохирдлын хэмжилтийн төхөөрөмжтэй болно
Япон Улсын буцалтгүй тусламжаар Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний тоног төхөөрөмж, агаарын бохирдлын хэмжилтийн төхөөрөмжтэй болно
 
МАРГААШ: Улаанбаатарт -1 хэм хүйтэн
МАРГААШ: Улаанбаатарт -1 хэм хүйтэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!