Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Мөнхчулуун: Дундговь аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, ирэх 12 дугаар сард 1206 тэмээ уралдуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дундговь аймагт ажиллажээ. Энэ үеэр тус аймгийн засаг дарга С.Мөнхчулуун "Луу жил бидэнд өгөөжөө өгч Монгол улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараар ахлуулсан гишүүд болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Л.Мөнхбаясгалан нарын гишүүд ирж ажиллаад, Луу жилийн сүүлэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч манай аймагт айлчилж, малчны хотонд зочлон, 12 сарын 06-нд 1206 тэмээ уралдуулах өвлийн аялал жуулчлалыг ажил болгохоо хэлээд явлаа.

Элдэв Эрдэнэт хэмээх Могой жилийн босгон дээр буюу ирэх долоо хоногт Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан манай аймагт ажиллахаар боллоо. Бид тулгамдсан асуудал, шийдэл бүгдийг танилцуулж шийдүүлэх болно. Манай аймгийн заал сав, багтаамж муу тул салбар салбарын төлөөллийг оролцуулж уулзалтаа хийнэ" гэв.

Б.Баттүшиг: Монгол Улс 2030 оны Залуучуудын Олимпын наадмыг зохион байгуулах эрх авахын тулд олон нийтийн болон төрийн бүрэн дэмжлэг хэрэгтэй байна
Б.Баттүшиг: Монгол Улс 2030 оны Залуучуудын Олимпын наадмыг зохион байгуулах эрх авахын тулд олон нийтийн болон төрийн бүрэн дэмжлэг хэрэгтэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.