Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун "доройтсон бэчээрийн нөхөн сэргээх, газрын доройтлыг тэглэх нь" сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо
Хэлэлцүүлгийн үеэр олон улсын малчдын төлөөлөл “Дэлхийн бэлчээр хамгаалах өдөр”-тэй болох уриалга дэвшүүлэв. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун энэхүү өдөр нь зөвхөн бэлгэдэл бус, бэлчээрийн нөхөн сэргээлт, урт хугацааны бодлого, хөрөнгө оруулалт, судалгаа, бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх хөшүүрэг болох ёстойг онцоллоо. Мөн энэхүү санаачилга нь Дундговь аймгийн “Цөлийн хөгжил” төсөлд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, шинэ технологи татахад чухал ач холбогдолтойг илэрхийллээ.

Үүний дараа Ордос хот, Кубучийн цөлийг ногооруулж, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан БНХАУ-ын “Elion Resources Group”-ийн төлөөлөлтэй уулзаж, Дундговь аймагт экологийн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, санамж бичиг байгуулахаар тохиролцов.
Мөн Ногоон бүсийн Өгөдэй танхимд доктор Ариунзулын хамт “Цөлийн хөгжил” төслийн зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээ, холбогдох судалгаа, тоон мэдээллийг танилцууллаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн О.Хосбаяр нарын хамт “Онги–Цагаанбургастай” экологийн төслийн ТЭЗҮ-ийн хэлэлцүүлэгт оролцож, төслийн үр өгөөж, орон нутгийн оролцоо болон цаашид анхаарах асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!