XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан зарим уран бүтээлчдэд төрийн дээд шагнал, одон, медаль хүртээж байна. Тухайлбал, УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарь Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ. Тэрбээр Монгол Улсын ардын жүжигчин Лоолийн Жамсранжав жүжигчний охин билээ. Тэрбээр 1989 оноос хойш УДЭТ-ын тайзнаа тавигдсан Дутуу хээтэй тооно, Ромео Жульетта, Сократын сүүлчийн шөнө, Харц хатан, Анна Каренина зэрэг 80 гаруй тайзны уран бүтээлд тоглосон нэгэн билээ.
Түүний шагнал хүртэж буй фото ашгнаас хүргэе.