Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр /2025.02.26/ хуралдаж, Шинэ намтай нэгдэх ажлын хэсгийн шийдвэрийг дэмжсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл үүнээс гадна Улс төрийн зөвлөл хуралдсан гол шалтгаан бол ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн санаачилсан Хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төсөл байжээ.
Уг хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн бөгөөд хараахан УИХ-д өргөн барьж амжаагүй байгаа юм. Сонирхолтой нь, Хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг АН-ын жирийн гишүүд дэмжиж байгаа бол албан тушаалд томилогдсон ТОМЧУУД нь дэмжихгүй байгаа аж. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "NTV" телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байдаг.
Тиймээс өчигдөр хуралдсан Улс төрийн зөвлөлийн хурлыг АН-ын дарга Л.Гантөмөр удирдаж, хуралдаанд оролцсон АН-ын гишүүд энэ хуулийг цааш нь хэрхэн явуулахгүй байх талаар ярилцсан тухай эх сурвалж мэдээллээ. Ерөнхийдөө тэд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн санаачилсан хуулийг эсэргүүцэж байна.
Сануулахад, хэрвээ энэ хууль батлагдсан тохиолдолд 2002 оноос хойш төрийн өндөр албан тушаал хашсан эрхмүүд бүгд өөрсдийн хөрөнгүүдээ ХУУЛЬ ЁСНЫ гэдгийг нотлох шаардлага үүсэх юм.
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!