Монголын үндэсний бөхийн холбоо Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдаж буй нэр бүхий 16 барилдаанд бөхчүүдийн гаргасан амжилтаар чансаа тогтоож байгаа.
Энэ нь барилдаануудыг чанаржуулах, бөхчүүдийн барилдаанд оролцох оролцоог нэмэх болон шинэ хэлбэрийн барилдаануудад чансаагаар барилдах боломжийг нээн өгөх явц юм.
Модон могой жилийн сар шинийн барилдаанаас эхлэн дээрх 16 барилдаанаас гадна Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах НЭРЭМЖИТ барилдаануудын амжилтыг оруулж тооцохоор боллоо.
Чансааг өмнө тооцож ирсэн намрын улирлын нээлтийн барилдаанаас эхлэн тооцож, шинэчлэн чансааны оноогоор бөхчүүдийг 3 ба 5 сард зохион байгуулагдах чансаа өндөр 5 барилдаанд бүртгэх болно.
Чансааны оноо жилийн турш үргэлжилж энэ оноогоороо шинэ хэлбэрийн сугалаат болон бооцоот барилдаанууд мөн уламжлалт Монгол бахархалын өдөр, Улс тунхагласны баяр, Үндсэн хуулийн өдөр, Ерөнхийлөгчийн цомын төлөөх зэрэг томоохон барилдаануудад оролцох эрх олгогдох юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!